Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 4 сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 0,5 - 2,7 градус , бусад сумдын нутгаар 4,1-8,9 градус дулаан байв. Агаарт өдөртөө Цахир, ӨндөрУлаан, Жаргалант, Тариат, Цэцэрлэг, Чулуут сумдын нутгаар 12,0 -16,0 градус, бусад сумдын нутгаар 17,0 - 21,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, Цахир, Булган, Жаргалант, Хангай ӨндөрУлаан сумдын нутгаар 13,0 – 15,0 градус , бусад сумдын нутгаар 6,0-9,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Хотонт, Хашаат сумдын нутгаар 10,0-13,0 градус, бусад сумдын нутгаар 4,0 - 9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Жаргалант, ӨндөрУлаан, Хайрхан, Цэцэрлэг, Чулуут сумдын нутгаар 35,0-39,0 градус, бусад сумдын нутгаар 42,0 – 47,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Жаргалант сумдын нутгаар 17,0-22,0 градус, бусад сумдын нутгаар 7,0 – 14,0 г,радус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр Хашаат, Эрдэнэбулган, Батцэнгэл сумдын нутгаар 3-4 өдөр, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1-2 удаа ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-4 удаа хур тунадас орж 0,3 – 14,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант сумын нутгаар 14,7 мм, Батцэнгэл сумын нутгаар хамгийн бага тунадас 0,3 мм унасан байна. Өгийнуур сумын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 – 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 24 метр, Хангай, Цэцэрлэг сумдын нутгаар секундэт 7-9 метр , бусад сумдын нутгаар секундэт 10-15 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өлзийт сумдын нутгаар 6-8 удаа, бусад сумдын нутгаар 1-4 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нутгийн 15 хувь нь цасан бүрхүүлтэй байна..
Ургамал бүрхүүл:Энэ дунд арав хоногийн мэдээгээр Эрдэнэбулган, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 0-2 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөлт , малын бэлчээрлэлт, хаваржилтанд таагүй нөлөөлж байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа